Төр, хувийн хэвшлийн түншлэл гэж юу вэ?

PPP (Public Private Partnership):
Төр, хувийн хэвшлийн түншлэл нь нийтийн эзэмшлийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, менежмент зэргийг төр болон хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх замаар хувийн секторын дэвшилтэт арга барилыг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг илүү оновчтой зарцуулж, төрийн үйлчилгээг илүү чанартай түгээх зорилготой юм.

Төр, хувийн хэвшлээр түншлэлээр төсөл хэрэгжүүлсэн тохиолдолд үүсэх давуу талууд

  • Оролцогч талууд харилцан ашигтай ажиллах;
  • Төсвийн дарамт багасгах;
  • Төр, хувийн хэвшлийн итгэлцэл бий болох;
  • Гүйцэтгэлийн чанар сайжрах;
  • Санхүүгийн харилцан ашигтай шийдлээр ажиллах боломж бүрдэх;
  • Төслийг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллага нь бодлогын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж, цаг хугацааны болон төсвийн үр ашигтай зарцуулалт хийгдэнэ.

Хамтрагч байгууллага