Төсөл

Дундын автомашины үйлчилгээ төсөл

  • Хүрэх үр дүн:

    Автомат угаалга, халуун ус, үсчин, гоо сайхны үйлчилгээ, бусад худалдаа, үйлчилгээ эрхлэх үйлчилгээний зориулалттай 1 давхар барилга бүхий үйлчилгээний 5 төв байгуулахаар төлөвлөсөн.

Төслийн үндэслэл:

Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Дундын автомашины үйлчилгээ /Sharing car/ төсөл”-ийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулж, хэрэгжүүлэхийг УБХК ХК-д даалгасан.

Жолоочтой дундын автомашины үйлчилгээ /Ridesharing/ нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, орчны бохирдлыг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээнд олон төрөлт ухаалаг зорчигч тээвэр нэмэгдүүлэхэд чиглэн Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.

Монгол Улсын хэмжээнд 2021 оны байдлаар нийт 1,234,701 тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 53,6% буюу 662,644 нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд нэг өрхөд ойролцоогоор 1,5 машин ногдож байна. Нийслэл хотод 950 орчим нийтийн тээврийн автобус 98 чиглэлд үйлчилгээ үзүүлж байгаа хэдий ч хүрэлцээ хангалтгүйн улмаас иргэд хувийн автомашинаараа зорчихоос өөр аргагүйд хүрч энэ нь цаашлаад автомашины нягтралыг үүсгэж байна. Замын хөдөлгөөнд оролцдог суудлын автомашинуудын 63% нь 1-2 зорчигчтой байгаа нь иргэдийн автомашин эзэмших хэрэгцээг бууруулж, тээврийн хэрэгслээр зорчих олон төрлийн сонголтыг бий болгох зайлшгүй шаардлага тулгарсныг харуулж байна. АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэн судлаачид 2016 онд ХБНГУ-ын Car2Go компанид хийсэн судалгаагаар  1 машиныг дундаа ашиглах нь 11 хувийн автомашиныг нөхдөг болохыг баталсан байдаг.

Төслийн хөгжүүлэлт:

Төслийн судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг үе шаттай гүйцэтгэж байгаа бөгөөд төслийн хөгжүүлэлтийг хийх, төслийн зорилгод үр дүнтэйгээр хүрэх, төслийн менежментийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилго бүхий төслийн багийг байгуулж төслийн судалгаа хөгжүүлэлт, санхүүгийн тооцоолол зэргийг хийж гүйцэтгэн төслийг зарлах бэлтгэл ажлын ханган ажиллаж байна.