Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, “Москва комплекс” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсүх нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд энэхүү Санамж бичгийн хүрээнд, Нийслэлийн захын дүүргийн хүн ам сийрэг оршин суудаг нутаг, дэвсгэрт ногоон хөгжлийн чиг баримжаатай суурьшлын шинэ бүс, шинэ хотхон байгуулах төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран […]