Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага

Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага

Түгээх:

Share on facebook
Share on linkedin
Share on twitter
Share on email
#Улаанбаатар_хот_Хөгжлийн_чиг_хандлага” форум зохион байгуулагдаж байна. Форумын өнөөдрийн сэдэв: “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжууд”. Энэ хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар “Улаанбаатар хотын төр, хувийн хэвшлийн шинэлэг түншлэл” сэдвээр илтгэл тавилаа.
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, эрх зүйн орчин нэг үеэ бодвол харьцангуй сайжирч байгаа. Хууль, эрх зүйн орчин ийнхүү сайжирснаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжих боломж бүрдэнэ. Энэ хүрээнд журам боловсруулахаар ажиллаж байгаа.
Хотын эдийн засгийг тэлэх тулгуур нь төр, хувийн хэвшлийн түншлэл. Цаашид Орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлт, Дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс, Байгаль орчин, ногоон хөгжил, Нийтийн тээвэр, Тээвэр, логистик, Орчны бохирдлын менежмент, Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал зэрэг чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ тогтвортой хөгжлийг дэмжсэн, тэгш хүртээмжтэй, ногоон/эко хөгжил, инновацлаг, ухаалаг байхад анхаарна. Төр, хувийн хэвшил хоёр талдаа ач холбогдол өндөртэй. Тухайлбал, төр талаас хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн ачаалал бууруулах боломж бүрдэнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон нийтийн оролцоог хангасан, нийслэлийн хөгжлийн төлөөх түншлэл гэдгийг онцоллоо.

Бусад мэдээлэл

#Улаанбаатар_хот_Хөгжлийн_чиг_хандлага” форум зохион байгуулагдаж байна. Форумын өнөөдрийн сэдэв: “Төр, хувийн …

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, “Москва комплекс” …

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян”-д “Улаанбаатар хотын хөгжлийн …