Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг батлагдсанаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 26/09 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Алсын хараа 2050, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, “Нийслэлийн 2022 оны жилийн төлөвлөгөө” зэрэг нийслэлийн хөгжлийн дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжсэн, хувийн хэвшлийн шилдэг менежмент, гадны хөрөнгө оруулагчдын итгэл дээр тулгуурласан, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.
Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотыг иргэдэд ээлтэй, ажиллаж, амьдрахад таатай хот болгон хөгжүүлнэ.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар Нийслэлийн эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмрээ оруулж, хувьцаа эзэмшигчдэд хөрөнгийн үр өгөөжийг хүртээхэд оршино.
Ж.Батбаясгалан нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Даргын албан тушаалыг хашдаг бөгөөд 2021 оны 03 сард “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдсон.
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-д Нийслэлийн төлөөллийг хэрэгжүүлж буй ТУЗ-ийн гишүүн бөгөөд тэрбээр өмнө нь Нийслэл болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны зөвлөл, Монгол Улсын шүүхийн сахилгын хороо болон УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр 2004 онд Түшээ дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд 2018 онд МУИС-ын Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
Т.Оюунчимэг нь 2020 оны 12 сард “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон бөгөөд тэрээр Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын Даргын албан тушаалыг хашдаг.
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-д Нийслэлийн төлөөллийг хэрэгжүүлж буй ТУЗ-ийн гишүүн.
Н.Баярчимэг нь 2020 оны 12 сард “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон бөгөөд тэрээр “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг.
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-д Нийслэлийн төлөөллийг хэрэгжүүлж буй ТУЗ-ийн гишүүн бөгөөд тэрбээр өмнө нь Нийслэл болон уул, уурхай, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, банк санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр үнэт цаасны зах зээл, кастодиан банкны үйлчилгээ, компанийн засаглал болон төр, хувийн хэвшлийн түншлэл ба төслийн санхүүжилтийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2010 онд АНУ-ын Пэсифик Стэйтс Их Сургуульд Олон Улсын бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг, 2020 онд МУИС-ын Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
Н.Мандуул нь 2021 оны 02 сард “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг.
Тэрээр Сангийн яам болон уул, уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай бөгөөд төслийн санхүүгийн загварчлал, санхүүгийн тогтвортой байдал, санхүүгийн програмчлал болон төрийн санхүүгийн статистикийн чиглэлээр мэргэшсэн.
2007 онд Болгар Улсын Америкийн Их Сургуулийг Эдийн засгийн бизнесийн удирдлага мэргэжлээр төгсөж /American University in Bulgaria, Business Administration Economics/, 2014 онд АНУ-ын Брэндисийн Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан /Brandeis University, master of Business Administration/.
Б.Хаш-Эрдэнэ нь 2021 оны 02 сард “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон бөгөөд Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг.
Тэрээр Дэлхийн банк, Нэгдсэн Улсын Олон улсын Хөгжлийн агентлаг /USAID/, БНГерман Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /GIZ/, Сангийн яам болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд ажиллаж байсан туршлагатай бөгөөд дүн шинжилгээ /DMAIC/, олон улсын стандартын аудитор болон менежментийн зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлэх чиглэлээр мэргэшсэн.
1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Эдийн засагч, статистикч мэргэжлээр төгсөж, 2016 онд Удирдлагын академид Бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
Б.Даваадалай нь 2021 оны 02 сард “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөхийн албан тушаалыг хашдаг.
Тэрээр Монгол банк, Дэлхийн банк, Монгол Улсын Засгийн газар, Сангийн яаманд ажиллаж байсан туршлагатай бөгөөд инфляцийн таамаглал, мөнгөний бодлого, санхүүгийн програмчлал, макро эдийн засгийн төсөөлөл чиглэлээр мэргэшсэн.
2007 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засагч мэргэжлээр төгсөж, АНУ-ын Колумбын Их Сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
Ж.Оюунчимэг нь 2021 оны 02 сард “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн Хараат бус гишүүнээр томилогдсон бөгөөд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Бодлого, судалгааны хөгжлийн газрын даргын албан тушаалыг хашдаг.
Тэрээр Монголын Худалдаа Үйлдвэрлэлийг Дэмжих Агентлаг болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд 13 жил ажилласан туршлагатай бөгөөд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, хөрөнгө оруулалтын төслийн програм, чанарын удирдлагын зөвлөх, шинжлэх ухаан технологийн парк, олон улсын маркетинг менежментийн чиглэлээр мэргэшсэн.
1991 онд Монгол Улсын Техникийн Их сургуулийг Технологийн инженер мэргэжлээр төгсөж, 1995 онд Удирдлагын хөгжлийн академид Бизнесийн удирдлагын менежерийн чиглэлээр магистрын зэрэг, 1999 онд Монгол Улсын Техникийн Их Сургуульд Техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
С.Билгүүнзул нь 2021 оны 02 сард “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн Хараат бус гишүүнээр томилогдсон бөгөөд Монгол банкны Судалгаа статистикийн газарт Ахлах эдийн засагчийн албан тушаалыг хашдаг.
Тэрээр эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд Олон Улсын Валютын Сан, Азийн Хөгжлийн Банк, Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын холбоо болон Герман, Сингапур, Турк, БНХАУ зэрэг орнуудын төв банкуудын эдийн засаг, мөн санхүүгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
2012 онд МУИС-ын Эдийн засгийн сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2015 онд Англи Улсын Лондонгийн Их сургуульд санхүүгийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.
Ж.Золзаяа нь 2021 оны 02 сард “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон бөгөөд “Стартап Маркетинг Спэйс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг.
Тэрээр Монгол Германы Гүүр ТББ, Залуу маркетер ТББ, Монголын Үндэсний Маркетингийн Холбоо ТББ болон Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо, JCI Impact салбар байгууллагуудад үүсгэн байгуулагч, тэргүүн болон зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.
2005 онд Отгонтэнгэр Их сургуулийг Герман хэлний орчуулагч багш мэргэжлээр, 2007 онд ХБНГУ-ын Илменау Технологийн Их Сургуулийг Медиа менежмент мэргэжлээр тус тус төгсөж, 2019 онд Монгол Улсын Их Сургуульд Бизнесийн менежментийн магистрын зэрэг хамгаалсан.
2021 он
“Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх / тусгай чиглэлийн, шуурхай үйлчилгээний том болон дунд оврын автобус үйлчилгээ төсөл”-ийг “Монголын Үндэсний Бүтээн байгуулалтын Нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлж эхэлсэн.
2020 он
Нийтийн ахуйн үйлчилгээний төв төслийг “Петровис” ХХК-тай, Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь төслийг “УБ Паркинг” ХХК-тай, Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх төслийг “Газком” ХХК-тай тус тус хамтран хэрэгжүүлж эхэлсэн.
2019 он
“Улаанбаатар хотын эдийн засгийн форум-2019”, Бүгд найрамдах Чех улсын Худалдаа, эдийн засгийн танхимын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтад оролцсон бөгөөд “Улаанбаатарын өргөн чөлөө” сэтгүүлийг англи, монгол хэл дээр эрхлэн гаргасан.
2018 он
Улаанбаатар хотод олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
2018 он
“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт, Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн такси үйлчилгээг нэвтрүүлэх талаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг, БНХАУ-ын Карамай хотын захирагч, Тяньжин хотын Худалдааны хорооны удирдлагуудтай хийсэн уулзалт, БНСУ-ын Жэй Эм Кориа ХХК, Мориланд ХХК болон Ви Ар Систем барилга, байгууламж, дэд бүтцийн шугам хоолой угсралтын бизнес эрхлэгчидтэй, Үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтад оролцсон.
2017 он
Нийслэлийн нийтийн тээврийн том оврын автобусанд байгалийн хий нэвтрүүлэх төслийг БНСУ-ын “Үжин Ар Ди Си” ХХК-тай хамтран хэрэгжүүлж эхэлсэн.
2017 он
“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн хурал, Органик хүнс, хөдөө аж ахуйн Үндэсний II чуулган, “Улаанбаатар хотын төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, баримтлах журам, төслийн удирдлагыг сайжруулах аргачлал боловсруулах” нөхцөл байдлыг тодорхойлох олон талт хэлэлцүүлэг, JCI APICC буюу Ази номхон далайн бүсийн орнуудын чуулга уулзалтад оролцсон.
2015 он
Үүсгэн байгуулагдсан.
Улаанбаатар Хотын Хөгжлийн Корпораци ХК
Утас: (976) 77770002
904 тоот, 9 давхар, Хангарди ордон, Нийслэлийн засаг захиргааны II байр, Жигжиджавын гудамж, 1 дүгээр хороо, Бага тойруу – 15160, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс