Төсөл

Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх төсөл

  • Төслийн хүрэх үр дүн:

    Төвлөрсөн дулааны шугамд холбогдох боломжгүй аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн халаалтын зуухыг хийн бойлероор сольж халаалтыг шийдвэрлэх, хатуу түлш, нүүрсний хэрэглээг халах.

Тайлбар:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 143 дугаар тогтоолоор уг төслийг хэрэгжүүлэхийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д үүрэг болгосны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж төсөл хэрэгжүүлэх хамтарсан компани болох “Улаанбаатар хийн сүлжээ” ХХК-ийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын халаалтын зуух, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа авто тээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд, 4 хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна.

Төслийг хэрэгжүүлснээр дулааны урсгал зардал 50 хувь хүртэл хэмжээгээр буурах боломжтой бөгөөд, одоогийн байдлаар уурын зуухыг орлуулах дулаан хангамжийн асуудлыг нь шийдвэрлээгүй байгаа нийт 17 сургууль, 25 цэцэрлэг болон цаашид баригдах сургууль, цэцэрлэгийн зууханд зарцуулах улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломж бүрдэх юм.