Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Түгээх:

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, “Москва комплекс” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсүх нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд энэхүү Санамж бичгийн хүрээнд, Нийслэлийн захын дүүргийн хүн ам сийрэг оршин суудаг нутаг, дэвсгэрт ногоон хөгжлийн чиг баримжаатай суурьшлын шинэ бүс, шинэ хотхон байгуулах төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх нэгдмэл нэг сонирхолтой байгаагаа илэрхийлж санамж бичгийг үзэглэлээ. Уг төслийн үзэл баримтлал, стратеги зорилтыг нарийвчлан тогтоосны үндсэн дээр хамтын ажиллагаа эхлэх юм.
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн зүгээс Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд туссан иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй, тохилог орчныг бүрдүүлэх, дэлхийн жишигт нийцсэн ногоон хөгжлийн хот, байгуулалтыг хөгжүүлэх зорилго бүхий нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдэд нээлттэй боломжийг олгон хамтран ажиллаж байна.

Бусад мэдээлэл