Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 129 дүгээр тогтоолоор “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх тусгай үйлчилгээ” төслийг хэрэгжүүлэхийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д үүрэг болгосны дагуу 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, хамтарсан компани болох “Улаанбаатар Эйрпорт Шаттл” ХХК-ийг байгуулан 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн зорчигчдод үйлчилгээ үзүүлж байна.
2020 оноос хойш үйлдвэрлэгдсэн шинэ автобус
- VIP bus service Hyundai Starex: 2 ш
- Дунд оврын автобус Hyundai County: 3ш
- Том оврын автобус Hyundai Universe: 5ш